Япон, БНСУ-ын аялал жуулчлалыг сэргээхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-28 07:26:58

ТОКИО. /NHK/. Япон, БНСУ-ын аялал жуулчлалыг сэргээхийн тулд хоёр талын харилцан солилцоог нэмэгдүүлэхийг тус хоёр улсын Аялал жуулчлалын сайд нар уриалжээ.


Японы Аялал жуулчлалын сайд Казүёши Акаба өнгөрсөн ням гарагт БНСУ-ын Аялал жуулчлалын сайд Пак Ян Вотой уулзсаны дараа сэтгүүлдэд мэдээлэл өгчээ. Талууд хоёр талын харилцан солилцоог нэмэгдүүлэхийн чухалыг онцолсон байна.


Япон, БНСУ-ын Аялал жуулчлалын сайд нар Японы хойд нутгийн Хоккайдо мужид болсон “Их 20”-ийн аялал жуулчлалын асуудлаарх уулзалтад оролцжээ. Хоёр талын харилцааны асуудлын улмаас өнгөрсөн есдүгээр сард Японоор аялсан БНСУ-ын жуулчдын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 58 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ