“NASA” Сүнсний баярын хулуутай төстэй нарны зургийг нийтэлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-10-28 12:03:47

ВАШИНГТОН. /CNN/. Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ Facebook”, “Twitter” хуудсанд Сүнсний баярын хулуутай төстэй нарны зураг нийтлэгджээ.


“Нарны идэвхтэй бүсүүд бусад хэсгээсээ илүү хурц харагдаж байсны улмаас ийм дүрс үүссэн” гэж “NASA” мэдээлсэн байна.


Уг гэрэл зургийг 2014 оны 10 дугаар сарын 8-нд “NASA”-гийн Нарны үзэгдлийг ажиглах төвийн /SDO/ мэргэжилтнүүд авжээ. SDO” нь нарны үзэгдлийг тогтмол хянадаг юм.


Мөн “NASA” Сүнсний баярыг тохиолдуулан өндөр нягтаршил бүхий "хулуун нар"-ны зургийг татаж авахыг хүмүүст санал болгосон байна. 

Холбоотой мэдээ