С.Лавров, М.Помпео нар Сирийн асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-28 16:54:53
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /Iran press/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар ням гарагт утсаар ярих үеэрээ Сирийн асуудлыг хэлэлцжээ. 


ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, утсаар ярих санаачилгыг АНУ-ын талаас гаргасан байна. С.Лавров Сирийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх шаардлагатайг энэ үеэр онцлон тэмдэглэжээ. С.Лавров, М.Помпео нар мөн хоёр талын харилцааны асуудлуудыг хэлэлцсэн байна.


Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, дүрвэгсдийг аюулгүй буцаах, түүнчлэн хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд Турк улс Сирийн хойд нутагт террористуудын эсрэг “Энх тайвны эх булаг” цэргийн ажиллагаа явуулсан билээ. 


Холбоотой мэдээ