Дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудлыг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-29 14:06:11

ВАШИНГТОН. /AP/. Дэлхийн анхны гитаран хэлбэртэй зочид буудлыг АНУ-ын Флорида муж улсын Холливуд хотод нээжээ. 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий “Hard Rock” зочид буудал 112 метр гаруй өндөр юм.


Нээлтийн ёслолын үеэр гэрлийн шоу, гитарын нүргээн, улаан хивсний ёслол зэргийг зохион байгуулсан бөгөөд Жонни Депп, Хлоя Кардашьян, Белла Торн тэргүүтэй алдартнууд хүрэлцэн иржээ. Мөн “Maroon 5” хамтлаг уран бүтээлээ толилуулсан байна. Гитар хэмээх хөгжмийн зэвсэг нь дэлхий даяарх “Hard Rock” зочид буудлууд, зоогийн газрууд болон энтертайнмент төвүүдийн хамгийн чухал бэлгэ тэмдэг юм.


Уг өвөрмөц зочид буудал нь тансаг зэрэглэлийн 1200 гаруй өрөө, арал мэт усан сан, асар том цэнгээний газар, 7000 хүний суудалтай тоглолтын танхим, тансаг зэрэглэлийн спа, олон тооны дэлгүүр, зоогийн газар болон 3000 слот машин, 200 тоглоомын ширээ бүхий казинотой ажээ. 

Холбоотой мэдээ