Хогийн цэг дээрээс малын гүзээ түүн ачуулж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-29 17:19:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019 оны 10 дугаар сар 28-нд аймгийн МХГ-т “аймгийн төвийн хогийн цэг дээрээс малын гүзээ түүж, тээвэрлэж байна” гэсэн мэдээлэл ирсэний дагуу тус газраас шалгалт хийжээ.

Шалгалтаар тус аймгийн гаралтай, иргэн Б хогийн цэг дээрээс хаягдсан малын гүзээг түүж, Улаанбаатар хот руу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа ажээ.

Тиймээс МХГ-аас хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг ард иргэдэд сэрэмжлүүлээд байна.

Холбоотой мэдээ