Махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-30 14:09:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа зохион байгуулж буй махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхэлж байна. Худалдааны албан ёсны нээлт Чингэлтэй дүүргийн "Амин хүнс" худалдааны төвд болж байна. Бусад худалдах цэгүүдийг дүүргүүдээр танилцуулбал:

  • Баянгол дүүрэгт “Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд,
  • Баянзүрх дүүрэгт, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд
  • Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд
  • Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд
  • Чингэлтэй дүүрэгт “Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд
  • Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгаас нийлүүлж буй махыг тус тус худалдана.

11-р сарын 3 хүртэл үргэлжлэх махны өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн 330 сумын иргэд мал эмнэлгийн гарал үүслийн бичигтэй бэлтгэж ирсэн бог малын махыг нийслэлийн томоохон зах, худалдааны төв, тодорхой байршлуудад, ил талбайд тээврийн хэрэгслээр худалдан борлуулах юм.

Худалдааг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зохион байгуулж, нийслэлийн мэргэжлийн хяналт болон эрүүл мэндийн газар хяналт тавин хамтран ажиллаж байна. 


Холбоотой мэдээ