Архангай аймгийн 24.0 мянган мал өөр аймгийн нутагт оторлоно

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-30 17:20:37

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын 101 багийн 17.6 мянган малчин болон мал бүхий өрхөд 5.8 сая орчим толгой мал энэ өвөл өвөлжинө.

Энэ онд Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Хотонт сумын 48 өрхийн 24.0 мянган хонин толгой мал Баянхонгор, Хөвсгөл, Булган Дорнод аймгийн зарим суманд отроор өвөлжихөөр болжээ.

Харин Хангай, Тариат, Өлзийт, Жаргалант, Цэнхэр, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Төвшрүүлэх сумын 381 өрхийн 112.6 мянган хонин толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт отроор өвөлжих тооцоолол гарсан байна. 

Холбоотой мэдээ