АНУ Ираны барилгын салбарт хориг арга хэмжээ авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-01 10:39:07

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Ираны барилгын салбарт хориг арга хэмжээ авж, мөн цөмийн болон пуужингийн хөтөлбөрт ашиглаж болох зарим материалыг Тегеранд нийлүүлэхэд хэд хэдэн хязгаарлалт тогтоожээ.  Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгдсэн байна


“АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны эсрэг шинэ хориг хэмжээ авж, тус улсын цөмийн салбарт тогтоосон хязгаарлалтыг сунгалаа. Энэхүү шийдвэр нь Ираны иргэний зориулалттай цөмийн хөтөлбөрийг хянахад тус дөхөм болохын зэрэгцээ, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийг бууруулж, “цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай зэвсгийн уран үйлдвэрлэх Ираны боломжийг хязгаарлана”” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Хориг арга хэмжээнд зааснаар, Иранд түүхий болон хагас боловсруулсан металл, бал чулуу, нүүрс, мөн барилгын салбарт зориулсан программ хангамж нийлүүлэх хориотой. Түүнчлэн эцсийн бүтээгдэхүүн ямар байхаас үл хамааран ган хоолойнууд, тугалган цаас худалдахыг хориглосон байна.


Холбоотой мэдээ