Жендэрийн тэгш байдлын уулзалтыг тогтмолжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-11-01 16:08:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ, Жендэрийн үндэсний хороо жендэрийн талаар Монгол Улс дахь хөгжлийн түншлэгчидтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар жендэрийн талаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн нэгдмэл байдлыг хангах талаар харилцан мэдээлэл солилцов. ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтыг нээж хэлэхдээ, “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн салшгүй хэсэг, үндсэн арга зам болохыг манай Засгийн газар хүлээн зөвшөөрч, хөгжлийн бүхий л бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, арга барилыг нэвтрүүлэхийг зорьж байна” гэв.


Тэрээр энэ талбарт олсон амжилт ололтоо бататган, жендэрийн асуудалд шинэ тутам тулгарч буй зүйлд шийдэл олоход бидэнд олон улсын хамтын ажиллагаа, туслалцаа урьдын адил чухал байна” гэдгийг тэмдэглэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ГХЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Жендэрийн үндэсний хороо зэрэг төрийн байгууллагын зэрэгцээ олон талт хөгжлийн түншүүд жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэрэгжүүлсэн хөтөлбөр, тулгамдаж буй нийтлэг зүйлийн гарц, оновчтой шийдлийн талаар санал бодлоо байнга хуваалцаж байхаар тогтов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ