Өдөртөө 10-12 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-11-02 08:45:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.


Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.


2019 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон ,Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


2019 оны 11 дүгээр сарын 03-07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Холбоотой мэдээ