“Жангар” хүүхэлдэйн кино гурван улсад нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-14 15:10:06

Монголын анхны олон ангит “Жангар” 3D хүүхэлдэйн кино олон улсад зэрэг нээлтээ хийх тов гарчээ.

Эл бүтээлд эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулaх үндэсний баатрыг 3D графикаар харуулжээ. Ингэхдээ уран зохиолын гурван оргилын нэг болох “Жангар” туулийг сонгон авч хүүхэд багачуудад өв уламжлалаа сурталчлан таниулах, дэлхийн олон улсад нээлтээ хийснээр эх орныхоо үүх түүхийг үнэн зөвөөр гаргах сурталчлахад оршиж байгаа юм.

"Жангар" олон ангит хүүхэлдэйн киноны нээлтийн хуваарийг танилцуулж байна.  

2016.04.16 – Монгол Улс, Улаанбаатар хот

2016.04.21 - БНХАУ, Бээжин хот

2016.05.01 - ОХУ, Буриад, Улаан-Үд хот

2016.05.05 - ОХУ, Тува, Кызыл хот

2016.05.10 - ОХУ, Халимаг, Элст хот

Ж.Болор

Холбоотой мэдээ