Худалдааны гэрээний эхний үе шатны хэлэлцээрт гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-04 11:43:51

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээний асуудлаарх яриа хэлэлцээний хүрээнд эхний үе шат дуусаж байгааг тодорхойлсон хэлэлцээрт хүрч чадвал тус хэлэлцээрт гарын үсэг зурах үйл явц АНУ-д болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Худалдааны маргааныг зохицуулах АНУ, БНХАУ-ын яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарч байгааг Д.Трамп цохон тэмдэглэжээ.  


Хятад улстай худалдааны асуудлаар эцсийн байдлаар товлосон хугацаандаа тохиролцоонд хүрэх хүрээнд  АНУ эхний үе шатыг дуусгах бодолтой байна хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн орлогч дарга Хоган Гидли өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн байна. Талууд Чилид болох ёстой байсан Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байсан юм.  

Холбоотой мэдээ