Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-06 07:55:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг  эх орондоо буцахтай нь холбогдуулан өчигдөр буюу сарын 5-нд хүлээн авч уулзав.


Элчин сайд М.Такаока Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, Япон Улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд нь  амжилт хүсэв.


Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллага,  газруудаас дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ