БНХАУ 4 тэрбум еврогийн бонд гаргажээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-11-06 14:31:51

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Засгийн газар 2004 оноос хойш анх удаа 4 тэрбум еврогийн бонд гаргажээ. Энэ тухай БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсын нийслэл хотод албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой лхагва гарагт хэлэлцээ хийх үеэрээ мэдэгдсэн байна.


“Хятадын Засгийн газар дөнгөж сая Парист 4 тэрбум еврогийн бондыг амжилттай гаргалаа” гэж тэрбээр хэлснийг тус улсын төв телевизээр дамжуулжээ.


“Энэ бол 2004 оноос хойш Хятадын талаас гаргаж буй анхны евро бонд юм. Энэ бол Парис дахь олон улсын санхүүгийн төвд үзүүлж манай үр бүтээлтэй дэмжлэг бөгөөд Хятад, Франц болон Европын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал үйл ажиллагаа юм” гэж Си Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.


Хятадын төв телевизээр мэдээлснээр, засгийн газрын 2 тэрбум еврогийн бондыг эргэн төлөх хугацаа 7 жил бол нэг нэг тэрбум еврогийн үнэт цаасыг 12 болон 20 жилийн хугацаатай гаргажээ.


Э.Макрон Шанхай хотноо Хятадын олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэнгийн нээлтэд оролцсоныхоо дараа Бээжин хотод хүрэлцэн очсон байна.


Холбоотой мэдээ