Түнэл сум 67 жилийн дараа шинэ цэцэрлэгтэй боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-11-07 16:28:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумынЭгийн солонгоцэцэрлэг 1952 онд ашиглалтад орсон зориулалтын бус дүнзэн байшинд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 67 жилийн дараа 150 хүүхдийн багтаамжтай шинэ байртай боллоо.  

Шинэ цэцэрлэгийг БСШУСЯ-ны захиалгаар Барилгын хөгжлийн төв техникийн хяналтын үүргийг гүйцэтгэж, барилгын зураг төслийг "БАББ" компани зохиож, “Монмарс холдинг" барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна. “Эгийн солонго” цэцэрлэгийн шинэ байр ашиглалтад орсноор Түнэл сумын сургуулийн өмнөх боловсрол эзэмших хүүхдийн тоо 20-30 хувиар нэмэгдэж байгаа гэнэ. Тодруулбал өмнө нь 5 бүлэгт 175 хүүхэд суралцаж байсан бол шинэ байртай болсноор 6 бүлэгт стандартын тохь тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдэж байгаа ажээ. 



Холбоотой мэдээ