“Сайханы хөтөл” хүртэлх 5 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад өгөхөд бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-08 10:04:13

СэлэнгэМОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын “Хонгор морьт”-ын 1-р багаас “Сайханы хөтөл” хүртэлх 5 км замыг хатуу хучилттай болгох зам засварын ажил дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Сэлэнгэ аймгаар дайран өнгөрөх аялагчдын нүдээ хужирлан байж, бууж морддог үзэсгэлэнт газрын нэг бол “Сайханы хөтөл” яах аргагүй мөн байдаг. Тус аймгийн удирдлагын зүгээс тус хөтлийг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр төлөвлөн үе шаттай ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм. Үүний нэг тод жишээ нь энэхүү зам засварын ажил байв.

Сүхбаатар сумын 1-р багаас  “Сайханы хөтөл” хүртэлх 5 км хатуу хучилттай  авто замын ажлыг “Сэлэнгэ АЗЗА” төрийн өмчит компани хийж гүйцэтгэжээ. 2019-2020 оны улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй хийж буй эл замын ажилд энэ жил 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байна. Үлдсэн нэг тэрбум төгрөгийн хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгасан байна. Хатуу хучилттай авто замын хажуугаар хашаа, саравч, зогсоол зэрэг тохижилтын ажлууд хийх бөгөөд үүнийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх юм байна. 

Холбоотой мэдээ