“Кансай” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа түр хугацаагаар саатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-08 09:45:01

ТОКИО. /Kyodo/. Японы баруун нутгийн Осака мужийн “Кансай” олон улсын нисэх буудлын ойролцоо дрон байж болзошгүй нисдэг төхөөрөмж харагдсаны улмаас нисэх, буух зурвасыг хааж, нислэгүүд саатахад хүрчээ.


“Кансай” нисэх буудлын мэргэжилтний мэдээлснээр, орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройн 22 цагийн орчимд нэгэн онгоцны нисгэгч дроны гэрэлтэй төстэй зүйлийг харсан талаараа мэдээлсэн ажээ. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд нисэх, буух зурвасыг нэг цаг орчмын турш хаасан байна.


Мэргэжилтнүүд шөнө дундыг хүртэл эрэн хайх ажиллагаа явуулахад дронтой ижил төстэй төхөөрөмж олдоогүй тул нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн байна. Тухайн хугацаанд 8 нислэгийн чигийг өөрчилж, 1 нисэх онгоцыг “Ханэда” нисэх буудал руу буцаажээ.


“Кансай” нисэх буудлын орчимд дронтой төстэй төхөөрөмж ажиглагдсаны улмаас үйл ажиллагаа нь саатаж буй анхны тохиолдол энэ биш бөгөөд өнгөрсөн 10 дугаар сарын 19-нд дээрхтэй ижил тохиолдол гарсан байна.  

Холбоотой мэдээ