Цахим спортоор “August” баг аварга болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-08 14:52:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим спортын CSGO тоглоомын төрлөөр зохион байгуулдаг “Qi Banja Luka-2019” тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулалт пүрэв гарагт /2019.11.07/ дуусаж,  Монгол Улсын “August” баг аваргаар шалгарлаа.


Тус тэмцээнд өрсөлдсөн манай баг шигшээд орох эрхийн төлөө Азийн чансааг тэргүүлсэн MVP багийг ялжээ. Улмаар шигшээд цахим спортын төрлөөр тэргүүлдэг БНХАУ-ын "5Power" багийг хожиж, Босни Герцеговин улсад болох 150 мянган ам.доллар шагналтай “Qi Banja Luka – 2019” тэмцээний өрсөлдөх эрхтэй болов.


Ташрамд дуулгахад, Монголын шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн электрон спортын “August” баг өнгөрсөн зун байгуулагдсан. Тус багийн албан ёсны бүрэлдэхүүн "erkaSt" Г.Эрдэнэцогт болон “Kabal”, "Dobu", “Zilkenberg” “NEUZ” нэрээр тоглодог монгол тоглогчид багтжээ. Мөн багийн гишүүд хилийн чанадад гадны багт мэргэжлийн тоглогчийн гэрээгээр тоглож байсан туршлагатай тамирчид бөгөөд өмнө нь олон улсын тэмцээнд цөөнгүй амжилт гаргажээ.

Холбоотой мэдээ