Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-08 15:39:14

МОСКВА. /TASS/. БНХАУ цөмийн чадавхиа багасгахад бэлэн байгаа боловч зэвсэг хураах тухай Москва, Вашингтоны хэлэлцээнд нэгдэхгүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны Зэвсэгт хяналт тавих газрын дарга Фу Цун зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаарх бага хурлын үеэр мэдэгджээ.


“Хятад улс үүргээ биелүүлэхээс бултан зайлахгүй, хариуцлагаас зайлсхийхгүй. Бид цөмийн зэвсгээ шударга түвшинд хүргэж хорогдуулахад бэлэн байна. Хэрэв бусад улс орон зэвсгээ Хятадын түвшинд байлгавал бид энэ үйл явцад нэгдэхэд бэлэн. Гэсэн хэдий ч Хятад улс зэвсэг хураах тухай ОХУ болон АНУ-тай гурван талт хэлэлцээнд нэгдэнэ гэж хүлээх нь бодит бус юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ