Берлиний ханыг нураасан өдөр нь түүхэнд тохиосон азтай үйл явдал юм гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-09 23:09:22

БЕРЛИН. /TASS/. Берлиний ханыг 30 жилийн өмнө нураасан өдрийг Германы түүхэнд тохиосон азтай хувь зохиол юм гэж үзэж байгаагаа Германы канцлер Ангела Меркель мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Берлиний хананы нэгээхэн хэсэг нь хадгалагддаг Бернауэрштрассе гудамжинд байдаг дурсгалын дэргэд болсон ёслолын үеэр мэдэгдсэн байна.


“11 дүгээр сарын 9 бол Германы түүхэн дэх азтай өдөр юм. Энэ өдөр бид мөн 1938 оны хядлагын хохирогчдыг эргэн дурсахаас гадна 11 дүгээр сарын 9-10-ны шөнө болсон Герман дахь еврейчүүдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн талаар эргэн санадаг. 11 дүгээр сарын 9 бол бидний түүхэн дэх аймшигт төдийгүй баярт үеүдийг тусган харуулдаг бөгөөд үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлах үзэл, антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзлийг эрс эсэргүүцэх хэрэгтэй гэдгийг бидэнд сануулдаг юм. Энэ өдөр нь эрх чөлөө, ардчилал, нэр төр, төрийн хууль ёсыг хамгаалахын тулд бүхнийг хийхийг бидэнд уриалдаг” хэмээн А.Меркель ярьсан байна.

Холбоотой мэдээ