Испанид бүх нийтийн сонгууль болж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-10 11:16:16

МАДРИД. /TASS/. Испанид өнөөдөр парламентын ээлжит бус сонгууль болж байна. Саналын дүнд Испанийн доод танхим буюу Конгрессын депутатуудын 350  гишүүнийг сонгох бол дээд танхим буюу сенатын 208 гишүүнийг сонгох аж.


Орон нутгийн цагаар 09:00 цагт 23 мянга орчим сонгуулийн хэсэг нээгдэж байгаа бөгөөд 20:00 цагт хаагдах юм байна. Саналаа илэрхийлэх эрхтэй Испанийн 37 сая гаруй иргэнээс 2 сая орчим нь хилийн чанадад амьдарч байгаа аж. 


Испанийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, сонгуулийн өдөр хууль сахиулах байгууллагын 92 мянга орчим ажилтан хэв журмыг сахиулан ажиллах юм байна. Сонгуулийн хэсгүүд хаагдмагц санал хураалтыг тоолж эхлэх аж. Энэ удаагийн сонгууль нь Испанид сүүлийн 4 жилийн хугацаанд 4 дэх удаагаа болж байгаа юм. 

Холбоотой мэдээ