Алба хаагчдын БТС-ын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-14 10:11:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага газраас “Аврагч” биеийн тамир техник-спортын хороотой хамтран “Цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх” сэдэвт сургалт зохион байгуулж байна.


Сургалтад ОБЕГ, нийслэлийн хүрээний анги, байгууллагын дарга, захирагч, дотоод сургалт хариуцсан  алба хаагчид хамрагдаж байгаа юм. Нээлтийн ёслолд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.


Энэ удаагийн сургалтыг төрийн байгууллагуудын 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн Цэргийн биеийн тамирын зааврын дагуу Онцгой байдлын алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн тамирын бэлтгэл хичээлийг сургалтын төлөвлөлтийн дагуу зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ