АТГ-аас “Улаанбаатар төмөр зам”-ын зарим албан тушаалтныг шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-15 14:02:04

Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар төмөр зам” Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зарим албан тушаалтны  хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

Шалгалтаар долоон албан тушаалтныг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хамаарал бүхий этгээд болох төрсөн ах, дүүтэйгээ холбоотой тушаал шийдвэр гаргасан, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөн нь илэрчээ.  Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт албан бичиг хүргүүлсэн байна.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ