Жавахарлал Неругийн 130 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг удирдагчдын нэг, тусгаар тогтносон
Энэтхэг улсын анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн мэндэлсний 130 жилийн ой
өнөөдөр тохиож байна.
Ж.Неру нь Энэтхэгт англи
сургуульд сурч, Их Британийн Кембрижид боловсрол эзэмшээд эх орондоо эргэн
ирэхдээ Махатма Гандийн үзэл бодолд тулгуурлан Энэтхэгийн тусгаар тогтнолын
төлөө тэмцэлд идэвхийлэн орж байсан юм.
Тэрээр 1927 онд
Энэтхэгийн Үндэсний конгресс намын дарга, 1946 онд Энэтхэгийн түр Засгийн
газрын ерөнхий сайдын орлогч болж, улс орноо тусгаар тогтносны дараа Засгийн
газрыг тэргүүлж, Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайдаар томилогдож
байв.
Тэрээр улс орны дотоодод
социалист орнуудыг баримжаалж, эдийн засагт улсын секторыг бэхжүүлж, зэвсэглэл,
эрчим хүчний салбарт төрийн монопольт эрхийг тогтоож, гадаад бодлогод
цэрэг-улстөрийн эвсэлд төвийг сахих зарчим баримталж байв.
Ж.Неругийн томъёолсон
энхтайвнаар зэрэгцэн орших 5 зарчим нь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний үндэс
болсон юм.
Тэрээр шоронд
хоригдож байхдаа өөрийн охин Индра Гандид захидал
маягаар бичиж үлдээсэн ном нь
түүхийн шилдэг бүтээл болсон билээ. Ж.Неру зөвхөн улстөрийн нэрт
зүтгэлтэн төдийгүй, эрдэмтэн, философич, түүхч, зохиолч хүн байсан юм.