“Сургуулийн автобус”-ны зорчих чиглэлийг тодорхойлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-11-14 17:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг маргаашнаас буюу 11-р сарын 15-ны баасан гарагаас туршилтаар явуулж эхлэхээр болоод байна.

Эхний ээлжинд 29 чиглэлд ерөнхий боловсролын 33 сургуулийн 2-5-р ангийн 3000 гаруй сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон юм. Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа бөгөөд байршил тогтоох чипийг 40 автобусанд суурилуулжээ.


Ингэснээр эцэг, эхчүүдийн гар утсанд автобусны маршрутын мэдээлэл очиж, хүүхдээ хаана явж байгааг мэдэх боломжтой талаар Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээллээ. Тэрээр, “Бүх сургуулийн автобусанд байршил тогтоох чип суулгасан учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой юм. Энэ талын холбогдох мэдээллийг сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан тогтмол эцэг эхчүүдэд өгөөд явна” гэлээ. 

Холбоотой мэдээ