Мандалговь хотын ус түгээх бүх худаг “Ухаалаг” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-15 14:08:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын гэр хорооллын төвийн ус түгээх 14 худгийг “Ухаалаг” системд шилжүүлсэнээр бүх худгийг “Ухаалаг” болгоно хэмээн "Дундговь-Ус" ОНӨҮГ-аас мэдээллээ.

Тус аймгийн хувьд Сайнцагаан сумын гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усаар тасралтгүй хангах зорилгоор гүний худгийг ухаалаг болгох ажлыг 2018 оноос гүйцэтгэж, гурван худгийг “Ухаалаг” системд холбосон байсан юм.  

Ус түгээх газруудыг “Ухаалаг” болгох, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 144 925 235 төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Баялагговь" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 50 хувьтай байгаа ажээ.

Хотын ус түгээх бүх цэгийг “Ухаалаг” болгосноор хэрэглэгчид хоногийн 24 цагийн турш хүссэн цагтаа усны цэнэглэгч картаа уншуулан үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. 

Холбоотой мэдээ