Дэлхийн хамгийн урт нислэгийг үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-15 14:38:03

КАНБЕРРА. /ABC/. Австралийн “Qantas” агаарын тээврийн компани зорчигчид болон хөлгийн багийн гишүүд урт хугацааны нислэгийг хэрхэн өнгөрүүлэхийг судлах зорилгоор 19 цаг үргэлжлэх туршилтын нислэгийг үйлдэж, дээд амжилт тогтоожээ.


Qantas” 2022 он гэхэд Сидней-Лондоны чиглэлд зогсолтгүйгээр нислэг үйлдэхээр зорьж байна. Уг үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн тохиолдолд дэлхийн хамгийн урт шууд нислэг болох юм. Баасан гарагт Сидней-Лондоны чиглэлд 17800 километрийг туулсан судалгааны нислэгээр 50 орчим зорчигчийг тээвэрлэсэн байна. 


Boeing 787-9” онгоцоор үйлдсэн уг нислэг зай болон хугацааны хувьд дэлхийн хамгийн урт арилжааны нислэг болжээ. 19 цаг гаруй үргэлжилсэн нислэгийн үеэр онгоцонд суусан бүх хүнд өмсөж, зүүх зориулалт бүхий төхөөрөмж зүүлгэж, эрүүл мэндийн байдлыг хянажээ.

Холбоотой мэдээ