Өмнөх оны мөн үеийнхээс 13.5 хувиар их төмс хураажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-15 15:51:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлснээр 11-р сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 397.2 мянган тонн үр тариа хураад аваад байна. Мөн 189.2 мянган төмс, 91.1 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн өвс хадлан, 39.6 мянган тонн гар тэжээл, 5.3 мянган тонн дарш бэлтгэжээ.

Хураасан төмс өмнөх оны мөн үеийнхээс 22.6 мянган тонн буюу 13.5 хувиар их байна. Мөн бэлтгэсэн өвс хадлан 16.8 мянган тонноор, гар тэжээл 3.1 мянган тонноор, дарш 0.8 мянган тонноор өсжээ. Харин хураасан үр тариа 18.9 мянган тонноор, хүнсний ногоо 3.9 мянган тонноор тус тус буураад байна.


Дорнод, Хөвсгөл, Увс, Булган, Төв, Сэлэнгэ аймгууд нийт хураасан үр тарианы 87.9 хувийг, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймгууд нийт хураасан төмсний 81.6 хувийг, Улаанбаатар хот, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгууд нийт хүнсний ногооны ургацын 76.7 хувийг тус тус бүрдүүлсэн байна.

Холбоотой мэдээ