Их аварга хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 6 дахь өдөр 69 дэх их аварга хакүхо М.Даваажаргал, Мэйсейг давж 5 даваа, нэг унаатай болж энэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Мэйсейгийн хувьд 4 даваа, 2 унаатай болов. Озэки Такакейшо, Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар даваа, унаа 3 болж тэнцсэн бол Тамаваши 4 даваатай байна. Озэки Такаясү, Миёогирюүд унаснаар 4 унаатай болсон бол Миёогирюүгийн даваа, унаа 3 болж тэнцэв.