“Америкийн топ модель” нэвтрүүлгийн хувилбарыг Монголд хийхээр болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-04-15 16:02:56

ЛОС АНЖЕЛЕС. /TvFormats.ws/. АНУ-ын “CBS Studios International” компани “America’s Next Top Model” шоуг зохион байгуулах эрхийг Монголын “Боловсрол суваг” телевизэд олгосон байна.

Нэвтрүүлгийн монгол хувилбарт оролцогчид нь 16 цуврал нэвтрүүлгийн туршид “Top Model” титмийн төлөө өрсөлдөх юм.

“Америкийн топ модель” шоуг  хийх эрхийг 100 гаруй оронд олгосон байдаг ба Герман, Польш, Вьетнам зэрэг оронд  20 орчим хувилбар бий болжээ.  

"”Боловсрол суваг” телевиз нь “Монголын топ модель” хувилбарыг зохион байгуулж  дэлхий нийтэд түгээх маш хүндтэй үүргийг хүлээлээ" гэж уг төслийг хариуцан ажиллаж буй “Боловсрол суваг” телевизийн гүйцэтгэх  продюссер Г.Ханхүү ярьж байна.

Тэрбээр мөн “шоуны тухай мэдээлэл Монголын загвар өмсөгчид, загварын агентлагууд болон телевиз үзэгчдийн дунд хэдийнээ тархсан байгаа. Уг шоу анх удаа Монголд зохиогдох гэж байгаа тул манай баг хамт олон амжилтын төлөө хичээн ажиллах болно” хэмээн онцлон хэллээ.

“Тод Модель” нэвтрүүлгийг зохион байгуулах эрхийг олгох франчайз нь олон улсын зах зээлд түгээмэл бөгөөд бид Монголын “Боловсрол  суваг” телевизийн хувилбарыг үзэхийг тэсэн ядан хүлээж байна" гэж "CBS Studios International“ компанийн олон улсын хувилбар хариуцсан дэд захирал Пол Гилберт ярьж байна.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ