"Монгол Жангар" номын сангийн уншигчдын гарт очлоо

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2019-11-18 17:42:19
https://www.facebook.com/chadraabal

"Монгол Жангар" номын сангийн уншигчдын гарт очлоо

Монгол  Жангар" монгол ардын баатарлаг тууль багц номын нээлт Монголын Үндэсний номын санд өнөөдөр болов. Уг номыг улсын хэмжээний 376 номын санд бэлэглэх бөгөөд үүний эхлэл болгож Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын болон Улаанбаатар хотын 11 номын санд гардууллаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсан "Соён гэгээрүүлэх аян"-ы хүрээнд "ДАС ихэр" сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр "Монгол  Жангар" монгол ардын баатарлаг туулийг 1900 багц  ном болгон хэвлэжээ.