Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн иргэд монгол хэлний шалгалт өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-11-19 13:00:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Тус шалгалтын хоёр дахь шатны буюу Монгол хэл, бичгийн шалгалт  өнөөдөр орон даяар эхэлж байна. 

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон даяар мөрдөж эхэлснээс хойш дээрх шалгалтыг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Улсын хэмжээнд 8894 иргэн бүртгүүлснээс 7616 иргэн төрийн албаны шалгалтад орсон байна. Харин эхний шалгалтад 1588 иргэн нь тэнцжээ. Монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дараагийн шатны буюу Дүн шинжилгээ хийх шалгалтад орно.

Эдгээр шалгалтад тэнцсэн  иргэн гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэж улмаар тусгай шалгалт өгч Төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой. Энэ удаагийн шалгалтад оролцогчдын дийлэнх хувийг 1997 оноос хойш төрсөн залуучууд эзэлжээ. Хамгийн ахмад нь 51 настай, хамгийн залуу нь 20 настай байлаа гэж Төрийн албаны зөвлөлийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ