БНХАУ эрүүл ахуйн нөхцөлөө сайжруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-19 13:17:14

БЭЭЖИН. /РИА Новости/. “Жорлонгийн хувьсгал” гэгдэх эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах санаачилгын хүрээнд Хятад улс дөрвөн жилийн хугацаанд ихээхэн ахиц дэвшилд хүрч чадсаныг Дэлхийн жорлонгийн байгууллагыг үүсгэн байгуулагч Жек Сим цохон тэмдэглэжээ. 


"Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “жорлонгийн хувьсгал” санаачилга Хятад улсад маш амжилттай хэрэгжиж байна. Аялал жуулчлал нь орлогын эх үүсвэр байдаг бөгөөд энэхүү санаачилга нь дотоодын төдийгүй гадаадын жуулчдад хамаарах юм. Хятадын хотуудад томоохон өөрчлөлтүүд гарч байгааг бид харж байна” хэмээн Жек Сим Дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан мэдэгдсэн байна.


Түүнчлэн Дэлхийн жорлонгийн байгууллага Хятад улстай хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллаж байгааг тэрбээр онцолжээ. 

Холбоотой мэдээ