“Xiaomi”-гийн бүтээгдэхүүнүүд газар хөдлөлтийн талаар мэдээлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-20 14:05:36

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын технологийн “Xiaomi” компанийн ухаалаг гар утаснууд, зурагтууд ямар нэгэн нэмэлт хавсралт ашиглахгүйгээр газар хөдлөлтийн түгшүүрийн талаар мэдээлэх боломжтой болжээ.


Xiaomi” болон Хятадын газар хөдлөлт судлах төвийн мэргэжилтнүүдийн бүтээсэн уг технологи нь сэрүүлэг болон дэлгэцэн дээр гарч ирдэг мэдэгдлийн тусламжтайгаар хэрэглэгчдэдээ түгшүүрийн мэдээлэл хүргэх ажээ. 


Уг функцыг “Android” үйлдлийн системд суурилсан “MIUI” үйлдлийн системийн сүүлийн хувилбар бүхий гар утаснууд болон зурагтуудад суулгажээ. Энэхүү үйлчилгээг одоогийн байдлаар баруун өмнөд нутгийн Сычуань мужид нэвтрүүлсэн бөгөөд цаашид Хятад улс даяар өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.


Xiaomi” компани цаашид “5G” сүлжээ, хиймэл оюун ухааны салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, 2020 онд хамгийн багадаа 10 загварын “5G” дэмждэг гар утас худалдаанд гаргана гэж тус компанийн тэргүүн Лэй Жунь мэдээллээ. 

Холбоотой мэдээ