МУИС-ийн таван оюутанд тэтгэлэг олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-20 15:09:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын “Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуультай хамтран улстөрийн сэтгүүл зүйг хөгжүүлэх хөтөлбөр эхлүүллээ.

Хөтөлбөрт "Конрад-Аденауэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн, МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар нар өчигдөр гарын үсэг зурсан байна. Энэ үеэр энэ жилийн сургалтын тэтгэлгийг таван оюутанд олгож батламж гардуулав. 

Йоханн Фурманн “МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй багагүй хугацаанд олон талаар хамтран ажиллаж байна. 1993 онд Суурин төлөөлөгчийн газар байгуулагдсанаас хойш Монголын ардчиллыг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлтэй олон үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн. Монголын чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих чиглэлээр Хэвлэлийн хүрээлэнтэй түлхүү хамтарч ажилласан. Энэ удаа МУИС-тай хамтран улс төрийн сэтгүүл зүйг дэмжих хөтөлбөрөө эхлүүлээд байна. Монгол шиг ардчилсан оронд мэргэжлийн, улс төрийн сэтгүүлзүйг хөгжүүлэх нь чухал” гэв. 

Холбоотой мэдээ