БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-11-21 14:35:26

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ онд болон ирэх онд нэмэгдүүлэхээр болжээ. Хятадад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хамгийн өндөр газраар Шанхай хот /2480 юань буюу 960 мянган төгрөг/ тодорсон байна.

Одоогоор, Хятадын Бээжин, Шанхай, Чунчин хотууд болон Ляонин, Хунань, Шаньси, Хөбэй мужуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлээд байгаа бол Гуйжоу муж ирэх сарын 1-нээс, Фүзянь муж ирэх оны 1-р сарын 1-нээс  нэмэгдүүлэхээр болжээ.

Хятадын 31 мужаас Шанхай, Бээжин, Тяньжин хотууд болон Гуандун, Жянсу, Жөзянь мужуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2000 юаниас /774 мянган төгрөг/ дээш байгаа юм.

Түүнээс гадна мужуудын эдийн засгийн хөгжлийн түвшин харилцан адилгүй учраас иргэдийн орлого, амьдралын өртөг зэрэг нь муж, хот бүрт зөрүүтэй байгаа аж.

Холбоотой мэдээ