Тайланд, Лаосын хилийн орчимд газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-11-21 14:20:04

БАНГКОК. /Xinhua/. Пүрэв гарагийн өглөө Тайланд, Лаосын хилийн ойролцоо 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Тайландын Цаг уурын газраас мэдээлжээ.


Цаг уурын газрын дарга Сомсак Хавсуваны мэдээлснээр, орон нутгийн цагаар лхагва гарагийн оройн 23 цагаас хойш Лаостой хиллэдэг нутгуудад сул, хүчтэй 100 гаруй чичирхийлэл мэдрэгдсэн ажээ.


6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөө өглөөний 6:50 минутын орчимд болсон бөгөөд голомт нь 3 километрийн гүнд байжээ. Тайландын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хойд нутгийн Нан мужид олон байшин сүйдсэн байна.


Thai TV” сувгийн мэдээнээс үзэхэд, Нан мужид оршдог 500 жилийн настай сүмийн хана цуурсан байсны зэрэгцээ орон нутгийн банкны цонхнууд хагарчээ. 

Холбоотой мэдээ