АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2020-01-11 17:58:07

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан аймгийн “Монгол туургатан театрт “Өнөө цаг” сэдэвт АИХ-ын депутатуудын уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад ард иргэдээ төлөөлөн Төв аймгаас 30 депутат оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулсан түүхтэй.

Лүн сумын АИХ-ын депутат П.Энхсайхан, Архустын депутат Н.Базардорж, Жаргалантын депутат Н.Дашзэвэг нар Үндсэн хууль баталсан түүхэн үйл явц, бидний үүрэг оролцоо, хуулийн ач холбогдол, үр дүнгийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Энэ үеэр ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Монгол Улсын Үндсэн хууль ард түмний үнэт зүйл мөн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг дүгнэн шагнал гардуулж,  төрийн албан хаагчид, иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа.

1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиндаа манай улс өөрчлөлт хийсэн юм. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хэмжээнд сум бүрээс төлөөлөл сонгон АИХ-ын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталсан байдаг.

Холбоотой мэдээ