Сүхбаатар баг улирлын эхний хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-21 16:56:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн анхны улирлын аварга Сүхбаатар аймгийн Дарьганга Альянс-Тех баг улирлын хоёр дахь тоглолт лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Улаанбаатар багтай тоглов.


Тоглолтын эхлэлийг Сүхбаатар аймгийн баг илүү хийж эхний үед 20 оноог өрсөлдөгч багаасаа илүү авч 39:19-өөр тэргүүлсэн юм. Харин хоёрдугаар үед онооны зөрүүг Улаанбаатар баг ойртуулж чадсан бөгөөд улмаар 3 дугаар үед долоон онооны зөрүүтэй болгосон. Шийдвэрлэх 4 дүгээр үед хоёр баг тэнцүүхэн өрсөлдөж эцсийн мөчид 112:105-аар Сүхбаатар аймгийн Дарьганга Альянс-Тех баг хожиж улирлын эхний хожлоо авсан. Харин Улаанбаатар багийн хувьд эхний тоглолт байв.


Тус тоглолтод Б.Батзолбоо 22 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч сайн тоглолтыг үзүүлжээ. Мөн А.Ананд 20-иос дээш оноо авсан бол эсрэг багаас М.Өлзий–Орших энэ тоглолтын хамгийн өндөр буюу 25 оноо авлаа.


Аваргуудын улирлын хоёр дахь хожлоо авч чадав


Үндэсний лигийн сүүлийн гурван жилд дараалан түрүүлээд буй Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлын хоёр дахь тоглолтоо Б.Пүрэвдорж эзэнтэй Ховд Шонхорууд багтай хийлээ.


Тоглолтын хоёрдугаар үеийн дунд хэсэгт Шонхорууд 20 оноогоор тэргүүлж байв. Гэсэн ч хоёрдугаар үеийн төгсгөлийг Дайчид баг гайхалтай хийж оноог ердөө хоёрхон болгож ойртуулсан. Гуравдугаар үед өгөө аваатай тэнцүүхэн тоглолт өрнөсөн бол дөрөвдүгээр үед Архангайн Дайчидыг зогсоох амаргүй даалгавартай байв. Улмаар 112:105-аар Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожлоо.


Тус тоглолтод О.Энхбаатар 28 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч онцгой тоглолтоо гаргасан байна. Тус тоглолтод бөмбөг таслалтыг 17 удаа гүйцэтгэж 40 оноог эсрэг багийн бөмбөг алдалтаас авсан нь хожлын гол шалтгаан болов. Энэ бямба гарагт Үндэсний лигийн дэд хэсгийн тоглолтууд Мон-Алтиус БТДС-н зааланд 12 цагаас эхэлнэ.


Холбоотой мэдээ