Хакүхо М.Даваажаргалыг Асанояма 9 даваатай нэхэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-21 17:45:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 12 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Эндог хаяж 11 даваа, 1 унаатай башёг тэргүүлж байна.


Энэ өдрийн барилдаанд Асанояма, Митакэүмид ёрикири мэхээр унаснаар 3 унаа, 9 даваатай болж Их аваргаас 2 даваагаар дутуу болов. Харин 8 даваатай болж 50 хувийн амжилтаа хийсэн Озэки Такакейшо, өнөөдөр Рюүдэнд цүкитаоши мэхээр ойчиж 4 унаатай болоод байна.


Энэ өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилыг Аби цукитаоши мэхээр давж 7 даваа, 5 унаатай болсон бол Тамавашигийн даваа, унаа 6 болж тэнцлээ.  


Холбоотой мэдээ