Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ази тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-04-17 10:00:52

Узбекстаны Ташкент хотноо болж буй жүдо бөхийн Ази тивийн 2016 оны АШТ-ийн эрэгтэйчүүдийн -100кг-д барилдсан олимпийн алт, мөнгөн  медальт, Инчеоны Азийн наадмын аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр анх удаа тивийн аваргын алтан медалийн эзэн болов.

Тэрбээр Ази тивийн аваргын төлөө нутгийн бөх Соиб Курбоновтой барилдсан бөгөөд тэд барилдааны үндсэн цагт хоёулаа хоёр торгуультай өндөрлөж, нэмэлт цагт Н.Түвшинбаяр аварга илүүрхэн өрсөлдөгчөө торгуулиар яллаа. Олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд Ази тивийн АШТ-ээс 2007 онд мөнгө, 2008 онд хүрэл, 2011 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

Энэ удаагийн Ази тивийн АШТ-нээс Монголын баг тамирчид дөрвөн алтан медаль, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар Японы дараа хоёрдугаар байрт шалгарлаа. Алтан медалийг 66 кг-д Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, -100 кг-д Н.Түвшинбаяр, эмэгтэй 57 кг-д Д.Сумъяа хүртсэн бол  эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг мөнгөн медалийн эзэн болов. Харин эрэгтэйчүүдээс Ц.Цогтбаатар 60 кг-д, эмэгтэйчүүдээс М.Бундмаа, А.Цолмон /хоёул 52 кг/, Ц.Цэрэннадмид 63 кг, П.Лхамдэгд  -78 кг, О.Жавзмаа +78 кг-д тус тус хүрэл медаль хүртжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ