Пикассогийн зураг 6.9 сая ам.долларын үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-22 15:44:54

ОТТАВА. /TASS/. Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн /1881-1973/ “Бүрх малгайтай эмэгтэй” бүтээлийг Канадын Торонто хотын дуудлага худалдааны “Heffel Fine Art Auction House” ордонд үнэ хаялцуулж, 9.1 сая канад доллароор /6.9 сая ам.доллар/ худалджээ. 


1941 онд зотон дээр тосон будгаар зурсан уг зурган дээр Пикассо дурлалт бүсгүй Дора Маарыгаа дүрсэлжээ. “Энэхүү зургийг 1956 онд Нью-Йоркийн “Кутц” галерей зэрэг янз бүрийн үзэсгэлэнгүүдэд дэлгэж байсан "Европын алдартай цуглуулгаас авсан" гэж “Heffel Fine Art Auction House” ордны цахим хуудсанд мэдээлсэн байна. Дуудлага худалдаа эхлэхийн өмнө уг зургийг 8-10 сая канад доллароор /6-7.5 сая доллар/ үнэлжээ.


Пикассогийн зургууд дэлхийн хамгийн үнэтэй зургуудын нэгд тооцогддог. 1932 онд зурсан "Нүцгэн, ногоон навч ба цээж баримал" зураг нь 2010 онд Christie's ордонд явуулсан дуудлага худалдаагаар 106 сая гаруй ам.долларын үнэ хүрч зарагджээ. Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээл нь 1955 онд зурсан "Алжир эмэгтэйчүүд (Хувилбар О)" зураг юм. Энэхүү зургийг өнгөрсөн оны тавдугаар сард үнэ хаялцуулж, 179.4 ам.доллароор худалдсан байна.


Холбоотой мэдээ