Хүндийг өргөлтийн тамирчдыг “Үнэн Анд” компаниас урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-25 14:32:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Самбуу агсны хүү “Үнэн Анд” компанийн захирал С.Үенбаатар тэргүүтэй тус компанийн хамт олон Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчдыг урамшууллаа.


“Токио 2020” олимпын наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөж, улсын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, ДАШТ-ий хос хүрэл медальт М.Анхцэцэг, дэлхийн цомын аварга ОУХМ Г.Ануужин, Э.Билэгсайхан нарт мөнгөн шагнал гардуулав.  Дэлхийн хүндийг өргөлтийн холбооны “Алтан од” шагналт, Монгол төрийн хошой Алтангадас одонт дасгалжуулагч Т.Самбуугийн нэрэмжит “Алтан туухай” тэмцээнийг 12 дугаар сарын эхээр зохион байгуулах юм.


“Самбуу” сангийн нэрэмжит огцом өргөлтийн энэхүү тэмцээнд хот хөдөөгийн олон байгууллага, клубүүд оролцох мэдүүлгээ өгчээ. Т.Самбуу багшийн “Бэлтгэл дасгалжуулалтад нууц байдаггүй. Хөдөлмөрт л нууц байдаг” гэх үгийг хүндийг өргөлтийн тамирчид эрхэмлэн мөрддөг юм байна. 

Холбоотой мэдээ