Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-11-26 08:08:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын битүүн. Ангараг гараг. Онгоц одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.


Барилдлага:Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Мод


Наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.


Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ