Никарагуагийн эсрэг хоригийг Д.Трамп жилээр сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-26 11:39:36

ВАШИНГТОН. /РИА Новости/. Никарагуа улсын эсрэг 2018 оны 11 дүгээр сард авсан хоригийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин нэг жилээр сунгажээ.


Ардчиллын тогтолцоог нурааж, эсэргүүцэгчдийг хавчин дарж, тэдэнд хүчирхийлэл хэрэглэж, авлига авч байгаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод ноцтой аюул учруулсан хэвээр байна хэмээн Ерөнхийлөгч Конгресст гаргасан мэдэгдэлдээ Никарагуагийн эрх баригчдыг дахин буруутгасан байна.


Нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудлын улмаас Никарагуад өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-наас эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлсэн юм. Тус шинэчлэлээр  ажил олгогчид болон ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг эрх баригчид санал болгожээ. Шинэчлэлийг Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега цуцалсан хэдий ч Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан зогсоогүй юм. 

Холбоотой мэдээ