Шинжаанд хүний эрх зөрчигдсөн тухай мэдэгдлийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-27 09:04:54

МОСКВА. /TASS/. Шинжаан Уйгарын өөртөө засах оронд үндэсний болон шашны шинжээр хүний эрхийг зөрчсөн тохиолдол байхгүй хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.


“Шинжаанд угсаатны бүлэг, шашин шүтэх эрх чөлөөнд халдсан асуудал байхгүй” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ. Хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор Шинжаан Уйгарын өөртөө засах оронд нэвтрэх боломжийг НҮБ-ын төлөөлөгчдөд олгохыг уриалсан Герман, Их Британи болон бусад орны уриалгад тайлбар өгөхдөө тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


“Өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр халдах сэдэв нь орон нутгийн засгийн газраас авч хэрэгжүүлж буй терроризм, эрс үзэлтэнтэй тэмцэх арга хэмжээнүүд юм. 1990-2016 оны хугацаанд бүс нутагт хэд хэдэн террорист халдлага болсон хэдий ч сүүлийн гурван жилийн хугацаанд террорист халдлагын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ