Д.Трампыг сонсголд оролцохыг урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-28 07:20:56

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ирэх 12 дугаар сарын 4-нд болох импичментийн сонсголд оролцохыг Конгресс урьсан байна. Тэрбээр уг арга хэмжээнд оролцсон тохиолдолд гэрчүүдээс асуулт асуух боломжтой ажээ. 


Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлэхийн тулд тус улсад олгох ёстой байсан цэрэг-техникийн тусламжийг саатуулсан гэх асуудлаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх албан ёсны ажиллагааг эхлүүлээд байгаа юм. 


Үүгээр Д.Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг өнгөрсөн долдугаар сарын утасны ярианы талаар голчлон хэлэлцэж байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдээд, итгэл үзүүлэх эсэх үйл явцыг “шулмын ан” хэмээн нэрлэжээ.   

Холбоотой мэдээ