"Ленфильм" студи Халх голын тухай шинэ кино хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын "Ленфильм" кино студийн бүтээж буй Халх голын дайны тухай киноны зураг авалт, эвлүүлэг 12 дугаар сарын 20-нд дуусна гэж тус киноны уран бүтээлчид мэдээлжээ.
Тэрээр, "Бид Халх голд болсон баатарлаг үйл явдлын тухай кино хийж байна. Кинонд энэ дайны тухай маш ховор материал ашиглаж байгаа. Урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор зураг, бичлэг, баримтыг Оросын түүхийн нийгэмлэг болон ОХУ дахь Монголын Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нар бидэнд өгсөн. Зураг авалт, монтаж 12 дугаар сарын 20 гэхэд дуусна" хэмээн тус киноны найруулагч Андрей Егоров сэтгүүлчдэд мэдээлсэн байна.