Мотоциклын хөдөлгөөнийг түр хугацаанд хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга мотоциклыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх захирамж гаргав.
Учир нь замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдаж, халтиргаа гулгаа үүсэж авто замын нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Цаашид мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцох нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай тул энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ийнхүү мотоциклын хөдөлгөөнийг хориглосон аж.
Хэрэв
энэ хугацаанд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг Зөрчлийн
тухай хуульд заасны дагуу торгох,
тээврийг
хэрэгслийг хураах зэрэг арга хэмжээ авна гэж аймгийн Цагдаагийн
газрын Тээвэр
зохицуулалтын албанаас анхааруулж байна.