Хүний нөөцийн сургагч багш нарыг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-28 23:40:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Дундговь аймагт хэрэгжиж буй "Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” (MERIT) төслийн багаас төрийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудыг чадавхжуулах сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

11 дүгээр сарын 28-29-нд зохион байгуулж буй "Төрийн албан хаагчийн ур чадвар болон хүний нөөцийн сургагч багш" бэлтгэх тус сургалтад аймгийн ЗДТГ-ын албан хаагч, төрийн байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэн 30 хүн оролцож байна.

Сургалтаар төрийн албаны зөвлөлийн дэмжлэгтэйгээр чадамжид суурилсан хүний нөөцийн менежментийн процессыг нэвтрүүлэх, ажилтнуудын ур чадвар, тэдгээрийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн менежмент, карьерын менежментэд ашиглах мэдлэг, чадвар олгож, цаашид бэлтгэгдсэн сургагч багш нараар дамжуулан төрийн нийт албан хаагчдыг чадавхжуулах  ажээ. Сургалтыг MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау удирдан зохион байгуулж байна.

Энэхүү төсөл нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм. 

Холбоотой мэдээ